
"Voice of Mongolia" шоуны өчигдөрийн халз тулааны сүүлийн шат үнэхээр халуухан, ширүүн боллоо.
Магадгүй уг шоуны хамгийн чанартай, шилдэг үзүүлбэрүүд энэ дугаарт орсон байж мэдэх юм. Шүүгчдийн дууны сонголт, оролцогчдын дуулах ур чадвар үзэгчдэд маш их таалагдсан нь дамжиггүй ээ.
Тэрхүү гайхамшигтай үзүүлбэрүүдийн нэг шүүгч С.Ононбатын багийн оролцогчид болох Э.Алтаннамар, Г.Бүрэн-Ирээдүй нарынх байлаа.
Нэгдүгээр шатанд "Орь залуу нас" дуугаар үзэгчид, болон шүүгчдийн зүрхэнд шар ус хуруулсан Г.Бүрэн-Ирээдүй, даруухан хэрнээ хүчирхэг хоолойгоор шүүгч С.Ононбатыг өөртөө татсан Э.Алтаннамар нар "Total eclipse of the heart" дууг тун гайхалтай дуулж хүргэлээ.
Харин шүүгч С.Ононбат шоуг цааш үргэлжлүүлэх оролцогчоор Г.Бүрэн-Ирээдүйг сонгосон юм.
Үзэгчид Э.Алтаннамарыг ялах байсан хэмээн одоо хүртэл сошл орчинд шуугисаар байгаа юм. Тэгвэл нэгэн сайхан мэдээ дуулгахад Э.Алтаннамарт "On”n Off" продакшнаас артист болох санал тавьжээ. Эндээс харахад Э.Алтаннамарыг хасагдсанд харамсах ямар ч шаардлагагүй бөгөөд тун удахгүй гайхалтай уран бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзах биз ээ.
Э.Алтаннамарт "On”n Off" продакшн хамтран ажиллах санал тавьжээ | ||
Үзсэн: 1716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.