
Манай улсын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл туурвисаар байгаа ч тэдгээрийг хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломжгүй байдаг.
Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох "Параллель ертөнц"-ийн уран бүтээлчид "Гэгээнтэн" кино театртай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол хэл дээр титр тавин ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ.
Тус киноны уран бүтээлчид "Эдгээр хүүхдүүд бусадтай адилхан театрт кино үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүнд анхаарах нь зүйтэй" гэв.
"Параллель ертөнц" киног сонсголын бэрхшээлтэй 200 хүүхэд үзжээ | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.