Шууд Chart

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн “Өвөл” цувралын анхны дугаар хэвлэгджээ

2018-04-17 10:22:42

Уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн “Өвөл” цувралын анхны дугаар “Моломын хишиг Чойнжуурт хэмээх Монгол үгийн сангийн сувдан эрих” нэртэйгээр уншигчдын гар дээр очлоо.

Уг номыг сэтгүүлч, яруу найрагч Л.Батбаяр эмхэтгэжээ. Тухайлбал олонх бид “Залуу хүний зарц биш” гэсэн үгийг ёстой л нурууг нь элэгдтэл хэрэглэдэг. Тэгвэл энэ үг бүтнээрээ

Залуу хүний зарц биш

Зайдан морины уяа биш

Хорин хонины холбоо биш

Хотгор зээрдийн янгиа биш

Мэдэмхий хүний зарц биш

Мэргэн буучийн бай биш ... гэдэг аж.

Мөн “Гуймхай мөртлөө голомхой...” гэдэг үг ч чухамдаа бол ганцхан мөр бус бөгөөд бүтнээрээ

Гуймхай мөртлөө голомхой

Гувшаа мөртлөө нудрамхай

Хэлгий мөртлөө хэрүүлсэг

Дүлий мөртлөө асуумхай гэдэг байна.

Энэ мэт ардын сайхан үгийг шинээр нээж танихад энэхүү номын ач холбогдол үнэхээр өндөр юм.

Уг номны редактороор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа ажиллажээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн “Өвөл” цувралын анхны дугаар хэвлэгджээ  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй