
Канадын Торонто хотын “Айр Канада Центр” ордонд талбайн эзэн Торонто Мейпл Лифс болон Бостон Брюинс багийн цувралын гурав дахь тоглолт боллоо.
Тус тоглолтонд Торонто Мейпл Лифс багийн ахмад тоглогч П.Марло гангарч багийнхаа эхний ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
NHL-д 20 дахь улиралдаа тоглож буй 38 настай ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулсан юм.
Ийнхүү цувралын эхний хоёр тоглолтонд Бостон Брюинс багийн талбайд хожигдоод байсан Торонто Мейпл Лифс баг талбайдаа 4-2 харьцаатай хожсон байна. Ингэснээр хоёр багийн цувралын харьцааг 2-1 болгов.
Ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулав | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.