
Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос бодибилдингийн өсвөр болон насанд хүрэгчдийн УАШТ-ийг ирэх ням гарагт Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн тэмцээнд өсвөрийн ангилал шинээр нэмэгдэж орсон бөгөөд одоогоор нийт 200 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээн “Корпорейт Конвеншн Центрт” болох бөгөөд зохион байгуулагчид тамирчид болон сонирхогч, иргэдэд зориулсан хувийн сахилга батаа сахих зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлэх, тайзны соёл зэрэг сахилга батын зөрчил гаргахгүй байхыг сануулав.
Энэ удаагийн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд тайзан дээр анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг үзүүлнэ.
ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ:
- Бодибилдинг 60кг, 65кг, 70кг, -75кг, +75кг
- Ахмад 40-өөс дээш нас, -75кг, +75кг
- Залуучууд 21 нас хүртэл, жингийн ангилалгүй
- Классик Бодибилдинг 171см /+2кг/, 175 см /+4кг/
- Фитнесс Мистер
- Менс физик /өндөр/ 174 см дээш, 174 см доош
- Атлетик фитнесс
- Боди Фитнесс мисс
- Бикини /өндөр/ 163 см дээш, 163 см доош
- Мисс фитнесс
- Хүүхдийн фитнесс охидын 7 хүртэлх нас, 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас
- Хүүхдийн фитнесс хөвгүүдийн 8-10 нас, 10-12 нас, 13-15 нас
Бодибилдингийн УАШТ энэ ням гарагт болно | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.