
Хонгконг гаралтай Канад уран гулгагч Патрик Чан их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарлалаа.
Тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн бөгөөд зодог тайлсныхаа дараа уран гулгагч найз охин Э.Путнамын хамтаар Ванкувер хотноо уран гулгалтын сургууль байгуулах гэнэ.
Түүний эцэг, эх нь Хонгконгоос Канадад цагаачилагсад бөгөөд 1990 оны арванхоёрдугаар сарын 31-нд ирээдүйн уран гулгагч П.Чаныг төрүүлсэн байна.
П.Чан таван настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Эхлээд тэр хоккей тоглохын тулд тэшүүр сонирхож эхэлсэн боловч удалгүй уран гулгалтын спорт руу орсон гэдэг.
П.Чан 10 гаруй жил уран гулгалтын спортоор хичээллэхдээ Пёнчаны олимпийн наадмаас багийн төрлөөр алт, 2014 оны Сочигийн олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд мөнгөн медаль хүртэж ДАШТ-ээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.
Тэрбээр мөсөн талбай дээр Японы Ю.Ханю, Испаний Х.Фернандес, Казахстаны Д.Тен нарын шилдгүүдтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг байсан. Ямартаа ч уран гулгалтын энэ цаг үеийн шилдэг тамирчин 27 настайдаа их спортоо орхилоо.
Хонгконг гаралтай Канад уран гулгагч Патрик Чан их спортоо орхилоо | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.