Шууд Chart

"Робокон-2018" тэмцээн эхэллээ

2018-04-18 15:53:30

МҮОНРТ, БСШУЯ, "Оюутолгой" ХХК хамтран зохион байгуулж буй "Робокон-2018" тэмцээн өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна. Уг тэмцээн нь 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад 16 Их, дээд сургуулийн 17 баг өрсөлдөж буй.

Тэмцээний нээлтэнд МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Д.Одгэрэл, “Оюутолгой” ХХК-ий Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа, МУИС-ын захирал  Я.Төмөрбаатар, МУИС-ын Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ШУТИС-ын захирал, профессор Б.Очирбат нар оролцов.

Энэ жилийн тэмцээнд орон нутгаас баг оролцоогүй зөвхөн нийслэлийн сургуулиас оролцож байна. Өмнө нь 32 баг оролцож байсан нь өнөөг хүртэл давтагдаагүй хамгийн олон оролцогчтой тэмцээн байлаа.

Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг Тайванд болох олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авна.

Сонирхуулахад, 2019 оны Робоконы ДАШТ-ийг МҮОНРТ санаачилж Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Робокон-2018" тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй