
Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй хоёр дахь удаагаа “Улаанбаатарын хавар” олон улсын найрал дууны их наадмыг зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин “Монголын найрал дууны уран бүтээлчдийн Холбоо” ТББ санаачлагаар олон улсын найрал дууны хамтлагуудыг урьж 2017 онд анхдугаар наадмыг зохион байгуулж, гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцож байсан.
Энэ жил ОХУ, АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчдийг урьж ирэх тавдугаар сарын 5-7-нд УДБЭТ-т зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байна.
“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дууны их наадам болно | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.