
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, УДЭТ, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдаан зарлагдлаа.
Уг уралдааны хүрээнд УДЭТ-аас есөн найруулагч ажиллаж, нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн ахлах ангийн авьяаслаг сурагчдаас жүжгийн багаа бүрдүүлж, жүжгүүдээ тайзнаа амилуулах юм.
Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг дүүргээ төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх бөгөөд жүжгийн уралдаан хоёр үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдад жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулах бол хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад ирэх тавдугаар сарын 8,9-нд явагдаж, театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулах гэнэ. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1,2,3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах аж.
“Бидний театр” жүжгийн уралдаан зарлагдлаа | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.