Шууд Chart

Зохиолчдын номноос хоёр ширхэгийг нь орон нутгийн номын санд хандивлана

2018-04-24 10:08:50

Номын сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Номын сангийн заавал авах хувь”-ийг хэрэгжүүлэх, нийтийн номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Талууд оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой санамж бичиг байгуулав.

Өөрөөр хэлбэл, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолчид болон Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооны гишүүдийн хэвлэсэн ном, уран бүтээлийн хоёр хүртэл хувийг үнэ төлбөргүй Үндэсний номын санд, хүүхдэд зориулсан ном, уран бүтээлээс хоёр ширхэгийг Хүүхдийн төв номын санд хүлээлгэн өгөх юм.

Түүнчлэн орон нутгийн зохиолчдын хэвлүүлсэн бүтээлээс хоёр ширхэгийг орон нутгийн номын санд өгч, номын сангийн баазыг зузаатгах зорилго агуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зохиолчдын номноос хоёр ширхэгийг нь орон нутгийн номын санд хандивлана  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй