Шууд Chart

Г.Сүндэрмаа “Яг түүн шиг-3” шоунд оролцоно

2018-04-24 12:38:59

“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэ жилийн шоунд оролцох уран бүтээлчдийг энэ сарын 21-ээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний хоёр оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки нар сонгогдсон.

Тэгвэл гурав дахь оролцогчийг өчигдөр зарласан нь “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа байлаа.

Тэрбээр фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубт явах боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Сүндэрмаа “Яг түүн шиг-3” шоунд оролцоно  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй