Шууд Chart

Ц.Отгонбилэг Хятадын тамирчинтай тэмцээнийг тэргүүлж байна

2018-04-24 15:35:37

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж байна.

Зургаан насны ангиллаар зохиогдож буй тус тэмцээнд Монгол Улсаас 67 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд таван тойргийн дараах байдлаар дэлхийн даамны холбооны их мастер Ц.Отгонбилэг Хятадын тамирчин Пан Иминий хамтаар найман оноотой тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдийг БНХАУ-ын их мастер Жан Ю зуун хувийн амжилтаар өнгөлж явна.

Мөн U-8 насны хөвгүүдийн ангилалд З.Аргабилэг (СХД) I, U-11 насны охидын ангилалд Ц.Мягмарсүрэн (Увс) II, Г.Марал (БЗД) III, U-14 насны охидын ангилалд Д.Даваадэжид (Хөвсгөл) III, хөвгүүдийн ангилалд А.Дашчирэв (42-р сургууль) II, U-17 насны охидын ангилалд Г.Дүүрэнбилэг (Хэнтий) I, Л.Уранмөнх (42-р сургууль) III, хөвгүүдийн ангилалд Б.Түвшин (Дорноговь) I, С.Мөнх-Оргил (Өмнөговь, "Хасу-Мегастарс") II, U-20 насны охидын ангилалд Э.Хүслэн (Дорноговь, "Алтан хүү") I, Б.Мишээл (БЗД) II, хөвгүүдийн ангилалд Б.Пүрэвжаргал (Дорноговь) II байрт бичигдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Отгонбилэг Хятадын тамирчинтай тэмцээнийг тэргүүлж байна  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй