Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-04-25 09:17:03

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Агаарын тээврийн либералчлалд амь орох “Изинис”, “Мээр мэдэн будлив уу”, “Хосгүй үнэт өвүүдээ хууль зөрчин хил давуулах гэж байжээ”, “Унадаг дугуйгаа авчихлаа, зам нь хаана байна”, “Хадны зурагтай “ярилцаарай”, “Европыг байлдан дагуулсан “Монгол гайхамшиг”, “Амьд домог болсон прокурор” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Монголын арилжааны банкуудын зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллагууд дээшлүүлж эхэллээ”, “Д.Тогтохсүрэн: Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй”, “И.Буян-Өлзий: Хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж залилж байна”, “Дөнгөтийн Цоодол: “Горькийн сургуульд Дашзэвгийн Сэнгээгээс би хуулж явлаа” гэж Гамзатов хэлж билээ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Экспортын эерэг төлөв”, “Ч.Амарболд, П.Даш, Т.Дашдэлэг нарын генерал цолыг хураав”, “Сонгуулийн намар”, “О.Алтансүх: Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн тухай ярих цаг болжээ”, “Максимаха-д үзүүлсэн амжилт ба эргэцүүлэл” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Мэдлээ, гүйцэтгэе”, “Л.Болд: Б.Бямбасайханыг 24 хоног хорихдоо ганц ч байцаалт аваагүй байна”, “Виндзорын хүүхдүүдийн аж амьдрал”, “АТГ-ын даргад нэр дэвшигчдийг ард түмэн тодруулна”, “Ид цэцэглэж буй пирамид луйврыг иргэд л зогсоож чадна” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй