Шууд Chart

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр дөрөв дэх удаагаа тодорлоо

2018-04-25 10:53:40

“Мистер-2018” улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн Улаанбаатар паласын концертын их танхимд боллоо.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан 27 дахь удаагийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдсэнээс гадна тайзны засалт, гэрэлтүүлэг, тамирчдын үзүүлбэр зэрэг нь шинэлэг содон байж, үзэгчдийн анхаарлыг татаж байлаа.

Энэ жилийн тэмцээнд 19 ангилалд 96 тамирчин өрсөлдсөнөөс “Rippеd” клубийн тамирчин Д.Бат-Эрдэнэ шалгарч, Монголын мистерээр дөрөв дэх удаагаа тодроод байна.

Монголын мистер Л.Баянхүүгийн нэрэмжит шилдэг чөлөөт үзүүлбэрийн эзнээр “Profit” клубийн тамирчин Э.Золбоо шалгарсан бол багийн дүнгээр  “Мon Altius”, “Pеrfect” клубүүд нэгдүгээр байр,  “Proteam” хоёрдугаар байр “Profit” клуб гуравдугаар байрт шалгарлаа.

“Мистер-2018” УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчныг олон улс, тив, ДАШТ-нд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна.

Тухайлбал бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм.

Үүний нэг жишээ бол ирэх тавдугаар сарын 27-нд БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын “Мистер олимп” тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчныг сонгон шалгаруулалт хийж оролцуулах билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр дөрөв дэх удаагаа тодорлоо   
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй