Шууд Chart

БНХАУ-ын хэт ядуурлын түвшин энэ онд багтаж нэг хувь болтлоо буурна

2018-04-26 11:27:28

Дэлхийн банкнаас саяхан гаргасан улс орнуудын эдийн засгийн байдлын дүн шинжилгээний тайланд “БНХАУ-ын эдийн засаг өндөр хурдацтай өсөн нэмэгдэж, ядуурлыг бууруулах үйлст их амжилт олж байна” гэж дурьдсан ба энэ онд тус улсын хэт явуурлыг нэг орчим хувиар бууруулах төлөвтэй байна хэмээн дүгнэжээ.

Уг баримт бичигт дурдсанаар, эдийн засгийн өргөн шинэтгэл нь Хятадын эдийн засгийг хурдацтай нэмэгдүүлж, нэгдсэн удирдлагаар газар тариалан голлосон, хаагдмал шинжтэй төлөвлөгөөт эдийн засгаас улам бүр зах зээлжсэн, хотожсон, нээлттэй эдийн засаг руу шилжих боломжийг хангаж өгч байна.

Хятад Улс ирээдүйд энэхүү өөрчлөлтөө хэлбэрэлтгүй үргэлжлүүлж чадах аваас асар их хөгжлийн үр дүнд хүрч, учрах сорилтуудыг амжилттай даван гарч чадах болно гэжээ. Уг тайланд Хятадын хэрэгжүүлж буй засаглалын болон системийн шинэчлэл нь тус улсыг улам олон талаар тогтвортой хөгжих үндэс болж байна гэж үзжээ.

1978-2014 оны хооронд Хятадын нэг хүнд оногдох дундаж орлого 16 дахин нэмэгджээ. Хоногт 1.9 ам.долларын орлоготой амьдарч буй хүн амын тооноос үзвэл, 1981 онд 88.3 хувь байсан хэт ядуурлын түвшин 2013 онд 1.9 хувь болтлоо буурч, 850 сая хүн явуурлаас гарсан ба 2018 онд нэгээс доош хувь руу орох төлөвтэй байна гэж тайланд тэмдэглэжээ. 

Дэлхийн банкны Хятадын товчооны хариуцлагатай ажилтан Сү Шюньше Хятад Улсын хэт ядуурлыг бууруулах талаар гаргасан амжилт дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйлст чухал алхам болж байна хэмээгээд Хятадын ядуурлыг устгах үйл хэргийг цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын хэт ядуурлын түвшин энэ онд багтаж нэг хувь болтлоо буурна  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй