Шууд Chart

Худалдан авагч болон ханган нийлүүлэгчдийн талаар хэлэлцэнэ

2013-07-02 18:11:12

Монгол улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа өнөө үед томоохон худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж байна. Эдгээрээс уул уурхай, барилга, зочид буудал, нийтийн хоол, хүнсний хангамжийн үйлчилгээ (катеринг)-ний салбарынхан дийлэнх хувийг эзэлдэг.

Ялангуяа уул уурхайн салбарынхныг дотоодын эх үүсвэрээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах нь бага байна гэсэн шүүмжлэлд тэд их өртдөг.
Харин дотоодын ханган нийлүүлэгчдийн маань хүчин чадал, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар худалдан авагчдын стандарт шаардлагыг бүрэн хангаж чадаж байна уу?

• Худалдан авагч болон ханган нийлүүлэгчдийн хоорондын харилцаа холбоо
• Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гарч буй хүндрэлүүд 
• Ханган нийлүүлэлтийн талаарх төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого зохицуулалтын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК, Занаду Разорбайк ХХК- мах нийлүүлэгч компанийн төлөөллүүд Эдийн засгийн сэтгүүлчидтэй
маргааш нээлттэй уулзаж ярилцана.
Уулзалт, ярилцлага Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагт эхлэх юм байна.

Худалдан авагч болон ханган нийлүүлэгчдийн талаар хэлэлцэнэ  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй