Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2018-06-15 06:28:43
Error loading player: No playable sources found

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Ганболд, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжснээр Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шижүүллээ.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх суларснаас цалин хөлс, хөдөлмөрийн орлого төдийлөн нэмэгдээгүй, цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа нь иргэдийн, ялангуяа бага орлоготой иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2016 оны 4 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг байхаар тогтоосон юм. Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоовол  татвар төлөгч иргэн жилд 240.000 төгрөг, сард 20.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо байгаа юм байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь төслийн үзэл баримтлалыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих нь зүйтэй гэлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй