
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан "Хүй долоон худаг"-т боллоо.
Газар газрын шандаст хурдан 197 нь соёолон хурд хүчээ сорин уралдлаа. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйгийн хонгор халзан соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон давхилаа.

Хонгор халзан соёолон түрүүллээ | ||
Үзсэн: 2307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.