Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ

2018-07-12 14:17:59

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваа эхэллээ.

Тавын даваанд ам авсан байдлыг танилцуулбал,

- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Дархан аварга Г.Өсөхбаяр Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргалыг

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга  Г.Эрхэмбаяр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат

- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын харцага Н.Батзаяаг

- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Улсын харцага Ө.Даваабаатарыг

- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайханг

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очирыг

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын начин Э.Ванданцэрэнг

- Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Б.Эрдэнэхүүг

- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арлсан Д.Амаржаргалыг

- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар

- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очирыг

- Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяр Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэнг

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын начин Д.Тамирыг

- Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабшир Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин Ч.Хөхчирэнгэрийг амлаж,

- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо нар тунаж үлджээ.


Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй