Шууд Chart

Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд морь эрлийз дээд ангилалд түрүүллээ

2018-07-13 12:55:58

Энэ жилийн баяр наадмын Уяачдын наадмын эрлийз морьдын дээд насны ангиллын уралдаан өнөөдөр Хүй 7 худагт болоо. Тус уралдаанд нийт 100 шандаст хурдан хүлэг бүртгүүлснээс 90 нь морь уралдлаа.

Морьд барианд ороход Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат О.Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүдлээ.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор гуравт, Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар дөрөвт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын янзага хул айргийн тавд хурдалж, наадамчин олны баяслыг төрүүллээ.


Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд морь эрлийз дээд ангилалд түрүүллээ  
Үзсэн: 1888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй