Шууд Chart

Залуучууд шинэ оны анхны нарыг хамтдаа харлаа

2014-01-03 13:56:17

Монголын  Залуучуудын  Холбоо,  Төмөр  замын  аялал  жуулчлалын  товчоо,  МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хороо оны эхний нар харах ёслолыг хамтран зохион байгууллаа.

 Нар харах ёслолд 108 хүн оролцсон бөгөөд 1сарын 1-ний өглөө 05 цагт төмөр замын өртөөн дээрээс хөдлөөд Улаанбаатар хотоос зүүн өмнө зүг рүү 95 км-т Хангай өртөөнд хүрч буудалласан юм.
 
Биднийг очиход Хангай өртөөн дээр аялалынхнаас гадна  олон  хүн  шинэ  оны  анхны  нарыг  харахаар  ирсэн  байсан  бөгөөд  нар  харахын хажуугаар  худалдаа  наймаа  эрхэлсэн  хүмүүс  ч  байлаа. 
 
Энэ  удаагийн  нар  харах  ёслол вагоноор явсан гэдгээрээ онцлог байсан юм. Оны анхны нар 8 цаг 40 минутад мандсан бөгөөд очсон хүн бүр залбирч цайны дээж,  сүү өргөж байлаа. 
 
Нар харах ёслолд явсан хүмүүс  галын наадам  хийж,  урлаг  соёлын тоглолт  үзэж,  уралдаант  тэмцээнд  оролцон, хоорондоо танилцан  халуун  дотно  яриа  өрнүүлж  оны  эхний  өглөөг  өөдрөг  сэтгэлээр угтлаа  гэдгээ  хэлж,  энэхүү  ажлыг зохион байгуулсан Монголын Залуучуудын Холбоо, Төмөр  замын  аялал  жуулчлалын  товчоо,  МЗХ-ны  дэргэдэх  Залуучуудын  аялал жуулчлалын хороо баярласнаа илэрхийлж байсан бөгөөд дараа жилийн яг энэ цаг мөчид дахин уулзахын ерөөл дэвшүүлсэн юм.

Залуучууд шинэ оны анхны нарыг хамтдаа харлаа  
Үзсэн: 2064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй