
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна.
Мөн 8 дугаар сарын 21-ний Мягмар гарагт 19:00 цагаас Төмөр замын соёлын ордонд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй тоглоно. Мүгэнжүкү хамтлаг нь 2000 онд Нагоя хотын Нагакүтэ-д байгуулагдсан. Японы Тоохокү бүс нутаг буюу зүүн хойд нутгийн ардын дууг голлон тоглодог хамтлаг юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Японы ардын урлагийн Мүгэнжүкү хамтлаг Улаанбаатар хотод тоглолт хийнэ | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.