Шууд Chart

Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2018-08-18 13:12:13

Иргэд гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна. Туйхайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн  Д /13 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан.  Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр гурван бүлэгт хуваагдан Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 30 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дөрвөн удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоож, өнөө өглөөний  06:00 цагт  дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаа тохиолдсон.

Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 Иймд ард иргэд  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.


Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй