Шууд Chart

Монголын баг эхний ялалтаа авлаа

2018-08-26 14:02:27

БНСВУ-ын Нинг Бинг хотноо олон улсын роботын "Робокон-2018" тэмцээн болж байна. Ази, Номхон далайн 17 орны 18 баг оролцож буй олон улсын роботын тэмцээний эхний шатанд Монголын баг Индонезийн багийг 49х0 онооны харьцаагаар илт давуу яллаа.

“Робокон-2018” тэмцээний үндэсний ялагчаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай “Эрчим-1” баг шалгарч тус тэмцээнд оролцож байгаа юм. Манай баг дараагийн тоглолтоо Японы багтай хийнэ.

БНСВУ-ын Нинг Бинг хотноо болж буй "Робокон-2018" тэмцээнийг шууд дамжуулж байна. 


Монголын баг эхний ялалтаа авлаа  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй