
Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт Улаанбаатар чуулгын байранд боллоо.
Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцсон юм. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээрэй бэлэг барив.
Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
“Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт боллоо | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.