Шууд Chart

"Байшингаа дулаалцгаая" сургалт эхэллээ

2018-09-12 12:43:47

‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээндБайгаль орчин аялал жуулчлалын яам, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон "Утааны эсрэг ээж аавууд" ТББ хамтран Баянзүрх дүүргийн иргэдэд байшингаа дулаалах замаар түлшний хэрэглээг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах сургалтыг зохион байгуулж байна.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэр хорооллын төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжид 44,8 хувь нь холбогдсон бол  төвлөрсөн дулаан хангамжид 185.743 буюу 55,2 хувь нь холбогдоогүй байна. Иймд иргэдийн оролцоонд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулахын тулд энэхүү сургалтыг хийж байна. Тус сургалт 4 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш дүүргийн Иргэний танхимд явагдах бол 16 дугаар хорооны Иргэний танхимд 09 дүгээр сарын 14-ий өдөр зохион байгуулагдах юм. Түүнчлэн 09 дүгээр сарын 19-ий өдөр дүүргийн 27 дугаар хорооны Иргэний танхимд тус тус явагдах аж.

Түүнчлэн агаарын бохирдлоос сэргийлэхэд иргэдийн хийх боломжтой арга хэрэгслүүд, байшингаа дулаалахын ач холбогдол, Боловсруулсан түлшний талаарх танилцуулга зэрэг сэдвээр иргэдэд сургалт орж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Холбоо барих дугаар: 51-266579


"Байшингаа дулаалцгаая" сургалт эхэллээ  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй