Шууд Chart

Чацарганы баяр ес дэх жилдээ боллоо

2018-09-14 08:05:16

Чацаргана бол жимсний хаан. Амин дэмээр баялаг энэ жимс эрүүл мэнд, гоо сайхандаа хайртай хүн бүрийн хэрэглээ болсон. Өнгөрсөн амралтын өдөр Чингис хааны морьт хөшөөнөөс холгүй орших “Хаан жимс” жуулчны баазад "Хаан жимс" компанийн уламжлал болсон “Хуба Хаяа” чацарганы баяр энэ удаа ес дэх жилдээ боллоо.

Цэвэр агаарт эрүүл органик чацарганыг мөчрөөс нь амталж, урлагийн тоглолт үзэн амралтын нэг өдрөө өнгөрүүлэх боломжийг дээрх баяр олгодог.

“Хаан жимс” компанийнхан дархлааг тордох хамгийн хялбар, нэг ёсондоо дархлааны алтан жор бол өдөрт нэг шиг "Хуба хаяа" чацарганы цэвэр охийг уух гэж зөвлөсөн юм.

Учир нь, чацаргана жимс нь 190 гаруй төрлийн биологийн идэвхт бодис агуулсан, эмчилгээний зориулалтаар ашигладаг дэлхийн шилдэг 10 хүнсний нэг аж. Энэ 190 гаруй төрлийн бодисын чанар, амин дэмийг алдагдуулахгүйгээр Герман технологиор боловсруулж гаргасан “Хуба Хаяа” бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэснээр хоол боловсруулах систем сайжирч, ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлэх ид шидтэй аж. Дархлаа сайжруулж, хорт бодисыг саармагжуулах, зүрхний шигдээс өвчнөөс, нян бактерийн халдвараас сэргийлэх, хорт хавдраас сэргийлэх гээд чацаргана жимсний давуу талыг дурдвал олон.

Мөн тус компани чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган савлаж худалдаанд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Энэ тосыг гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг учир эрэлт хэрэгцээ өндөртэй аж. Эрүүл амьдралыг эрхэмлэгч хүн бүрийн хэрэглээ болсон эн тосны талаар "Хуба хаяа" үйлдвэрийн ерөнхий инженер Д.Ганзориг “Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээнэ. Харин зөөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг Омега-3 илүү ихээр агуулдаг. Манай үйлдвэр Герман улсын технологи бүхий евро стандартын шаардлага хангасан. Япон, Солонгос, Хятадын худалдан авагчид Монголын эрүүл хөрсөнд ургасан чацарганыг Евро стандартаар гаргаж буй бүтээгдэхүүнд огтхон ч эргэлздэггүй” гэв.

Жил бүрийн намар ургацын баяраа хэрэглэгч, хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгээ тэмдэглэдэг. Баярт оролцохоор ирсэн хүмүүс өөрсдийн түүүсэн жимсээ аваад явдаг. Чацаргана жимсний ач тус хэрэгцээг хүмүүст ойлгуулах үүднээс энэхүү баярыг хийдэг уламжлал тогтоод байгаа билээ.

"Чацарганы баяр"-аар "Дархлааны алтан жор" болсон "Хуба хаяа" брэндийг танилцуулж, амин дэмийн хэрэгцээгээ хангахыг зөвлөлөө. Дархлаагаа дэмжихийн тулд өдөр бүр нэг шил шингэн эмч "Хуба хаяа" чацарганы цэвэр охийг уухад хангалттай л мэргэжлийн хүмүүс зөвлөж байсан юм.

Тэд чацарганы охь, чацарганы тос, чацарганы нухаш үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд гаргаад байгаа.  Одоогоор Япон, Герман, Солонгос, Тайвань, Хятад зэрэг орнуудад “Хуба Хаяа” чацарганы охь бүтээгдэхүүнээ экспортолж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чацарганы баяр ес дэх жилдээ боллоо  
Үзсэн: 2503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2018-09-14 12:49
чацаргана бол эрүүл мэндэд маш сайн жимс эх орны хөрсөнд ургасан эрүүл мэндэд маш сайн эко хүнс шүү дээ амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй