Шууд Chart

Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров

2018-09-14 10:50:17

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал өчигдөр Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон СҮҮ ХХК хамтран ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3, 5 дугаар ангийн хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох,Явган хүний гарцаар яаж гарах, Тээврийн хэрэгслээр зорчихдоо яагаад заавал хамгаалах бүс хэрэглэх ёстой вэ зэрэг сэдвээр хичээл оржээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа ‘’Сайн жолооч’’-ыг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.


Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров  
Үзсэн: 1545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй