Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2018-09-15 07:24:38

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн баруун, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй