Шууд Chart

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т оролцов

2018-09-17 11:25:53

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон  “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, олон нийтийн сайн дурын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах зорилготой уг арга хэмжээнддүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газрууд болон хороод оролцсон байна.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт олон жил хуримтлагдсан хур болон үүсмэл хогийн цэгүүд, Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээгээр Туул гол дагуу зургаан байршилд мөн дүүргийн20 дугаар хороо Шар хоолойн аманд үүссэн хур хог болон 24 дүгээр хороо Цагаан давааны оршуулгын газрын урд хэсэгт үүссэн барилгын хур хогийг цэвэрлэсэн байна.


"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т оролцов  
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй