Шууд Chart

Авлига байшин нураадаг...

2018-09-17 11:35:04

Мехико хотын 369 хүнийг амийг авч одсон 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос жилийн дараа иргэний нийгмийн байгууллагууд байгалийн гамшиг биш харин авлига болон хүний хайхрамжгүй хандлагаас олон тооны барилга байшин нурсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Барилгын компаниуд зардлаа хэмнэх гэсэн ородлого нь тэдгээрийг шалгаж хянах үүрэгтэй төрийн байгууллагууд авлигад идэгдэж, ажлаа мэдэхгүй байдагтай нэгдэн 2017 оны 9 дүгээр сарын 19-ны гамшгийг авчирсан” хэмээн Мексикийн Авлигын эсрэг групп мэдэгджээ.

“Газар хөдлөлт хүний амийг хороодоггүй. Авлига, албан тушаалтнуудын хайхрамжгүй байдал, барилга, үл хөдлөх хөрөнгийн компаниудын сувдаг сэтгэл газар хөдлөлтийн хор уршгийг нэмэгдүүлдэг” гэж тус группын нэгэн судлаач Салвадор Камарена хэлсэн байна.

Тэд газар хөдлөлтөд өртсөн 38 барилгын 28-д нь гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн бөгөөд албан ёсны бичиг баримтууд цуглуулж, нурангийг нарийвчлан шалгаж, иргэдээс ярилцлага авсны дүнд барилгууд цаасан дээр бичигдсэн материал, арга, техникээр баригдаагүй болохыг нь тогтоожээ. Энэхүү тайлан нь орон нутгийн удирдлагууд болон үл хөдлөх хөрөнгийн компаниуд хоорондын хууль бус харилцаа холбоог илтгэсэн баримт болж байгаа юм.


Авлига байшин нураадаг...  
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй