Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2018-09-17 12:47:31

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Энэ сарын 18-нд баруун аймгууд, 19-21-нд төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас

нойтон цас орж шуурч хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 17,23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17,23-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим газраар 14-16м/с хүрч шуурна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-20нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулсаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 18,20нд 12-14 м/с, 19-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд Хөвсгөлийн уулсаар, 19-21-нд бүх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.



Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с, 20-21-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-19-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 20-22-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 19-20-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 17-19 нд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна. 20-21-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 22-ноос дулаарна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй