Шууд Chart

Хоёр Солонгосын дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай хэлэлцэнэ

2018-09-18 11:20:42

БНСУ, БНАСАУ-ын  удирдагчдын  3 дахь удаагийн  дээд уулзалтаар  Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй бүс болгоход  чиглэгдсэн   арга замуудыг  голчлон хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ  тухай   Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгчийн тамгын  газрын албан  ёсны  төлөөлөгч  өнөө өглөө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.  Энэ үеэр мөн  Умард Солонгосын  удирдагчтай  цөмийн зэвсгийг нь  устгах  асуудлыг  хэлэлцэх ховор  боломж  гэж Өмнөдийн тал үзэж  байгааг ч  илэрхийлсэн юм.  Саяхныг хүртэл  БНАСАУ, АНУ ын  удирдагчдын уулзалтаар  энэ асуудлыг хэлэлцэж  байсан.  Харин  одоо асуудал 2 Солонгосын дээд уулзалтаар хэлэлцэх гол  сэдэв  байх  болно гэдгийг  мэдэгдээд  байна.   

Хоёр  Солонгосын удирдагч 2  шатны хэлэлцээ хийх  юм  байна. 

Тодруулбал  өнөөдөр  болон лхагва гаригт  дээд  уулзалтууд  болох  юм байна.  БНСУ-ын  Ерөнхийлөгч  Мун Жэ Ин маргааш  Сөүлээр тусгай  онгоцоор  орон нутгийн  цагаар 10 цагт буюу  УБ ын цагаар  9 цагт  Пхеньянд хүрэлцэн  очих юм  байна.  Харин 2  удирдагчийн маргаашийн уулзалт хэлэлцээ үдээс хойш эхлэх  юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай хэлэлцэнэ  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй