Шууд Chart

Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ

2018-09-18 11:41:36

Японы  өөрийгөө батлан хамгаалах хүчин Өмнөд  Хятадын тэнгист болох сургуулилтад анх удаагаа оролцуулахаар  шумбагч  онгоцоо  илгээсэн  байна.  Энэ тухай Асахи сонин мэдээлснийг  Итар тасс  дамжуулж  байна. 

Батлан хамгаалах яамны  эх сурвалжийн  мэдээлснээр  Өмнөд  Хятадын  тэнгис дэх  Хятадын  атомын  шумбагч  хөлгийн  хөдөлгөөнд   хяналт тавих  шаардлагатай  байгаа учир  энэ сургуулилтад   шумбагчаа илгээхээр  шийдвэрлэсэн  байна.  Японы  батлан хамгаалах хүчин  Хятадтай  газар нутгийн маргаантай  байгаа   Зүүн Өмнөд  Азийн орнуудтай тодруулбал  Вьетнам Филиппин улсуудтай идэвхтэй  хамтран  ажилладаг  байна. 

Хятад улс  Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсуудын хооронд Параселлийн арлууд,  Спратли  олтригийн  эзэмшилтэй холбоотойгоор  маргаан үүсч ирсэн. Гэвч  2013 оноос  Хятад улс  маргаантай арлуудын  ойролцоо   хиймэл  арлууд  байгуулах болсон нь маргааныг  улам  газар хурцатгаад  байгаа юм:

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ   
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй