Шууд Chart

Шинзо Абэг Либерал ардчилсан намын гишүүдийн 56 хувь нь дэмжихээ илэрхийлжээ

2018-09-18 11:47:40

Ирэх  20 ны  өдөр  Японы эрх баригч Либерал  Ардчилсан намын  даргын  сонгууль болох гэж  байна.  энэ  удаад  намын даргын   суудлын төлөө  Японы  Ерөнхий сайд Шинзо Абэ,  Японы  батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан  Шигэру  Ишиба  нар  нэр  дэвшин  өрсөлдөж байгаа  юм.

Тэгвэл    Японы  Иомури  сониноос зохион байгуулсан  санал асуулгын дүнгээр  Либерал Ардчилсан намын гишүүдийн  56 хувь нь  Абэ  Шинзог  дэмжихээ  илэрхийлсэн  байна.   Харин  түүний өрсөлдөгч   Шигэру  Ишибаг    36 хувь нь дэмжихээ баталжээ.  Орон нутгийн ажиглагчид   Абэ  Шинзог  ирэх  20 ны  өдөр болох намын  даргын  сонгуульд ялалт байгуулж   3 дахь удаагаа  Либерал  Ардчилсан  намын тэргүүнээр сонгогдоно гэдэгт итгэлтэй  байна. 

Ерөнхий сайд Шинзо Абэ  дахин  намын  даргаар  сонгогдвол 2021 оныг  хүртэл  засгийн газрыг  тэргүүлэх боломжоо  хадгалж  үлдэх  юм.     Ингэж  чадвал   2019  оны  11 сард   засгийн газрын  тэргүүнээр хамгийн удаан  хугацаанд  ажилласан  Ерөнхий сайд  болох  юм.   Японы эрх баригч  Либерал  ардчилсан намын 810  гишүүн   намын даргаа  сонгох  бөгөөд  тэдний  405 нь  парламентын гишүүн бол үлдсэн   нь   орон нутгийн  хууль тогтоох байгууллагуудад  тус намаас сонгогдсон гишүүд  юм  байна. 

Дашрамд дурдахад 2015 онд Шинзо Абэ намын  даргад өрсөлдөх хүн байгаагүй  шууд сонгогдож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэг Либерал ардчилсан намын гишүүдийн 56 хувь нь дэмжихээ илэрхийлжээ  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй