Шууд Chart

Америкийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна

2018-09-18 11:52:42

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  Дээд  шүүхийн  шүүгчид  нэрийг нь дэвшүүлээд байгаа Бретт  Кавано  бэлгийн дарамт  үзүүлсэн  хэрэгт  буруутгагдаж  багагүй шуугиан дэгдээд  байна.   Өчигдөр  Вашингтон постод  51 Пало Алто  их сургуулийн профессор  Кристин Блейзи Форд  түүнийг  бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгаж байгаа тухай мэдээлсэн  юм. 

1980 аад  оны  үед   Форд  Мэрилэнд  мужид  үдшийн  цэнгүүнд  очиход  Кавано  тэр  арга хэмжээнд  оролцож байсан  юм байна.   Кавано тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн  байхдаа   түүнд   бэлгийн дарамт үзүүлсэн тухай ярьсан  байна. 2018 оны  7 р сард  Форд   ийм хэрэг гарсан тухайгаа   Калифорни  мужаас сенатад  сонгогдсон  ардчилсан  намын гишүүн Дайэнн Файнстайнд   албан  захидал  бичиж байсан юм байна.  Сенатын гишүүн  Холбооны  мөрдөх товчоонд  энэ  тухай мэдээлж   улмаар   тус товчоо  Цагаан   ордонд  ийм мэдээлэл  бүхий захидал  илгээж байжээ.    Нью  Иоркер  сэтгүүлийнхэн  мөн  энэ сарын  14 ны  өмнө   Фордын нэрийг  дурдалгүйгээр   шүүгч  Каваног   бэлгийн  дарамт  үзүүлж байсан талаар нь нийтэлсэн байна.  Кавано  дараа өдөр нь мэдэгдэл  хийж  ийм хэрэгт холбоогүйгээ   мэдэгдсэн  юм.  

Түүнчлэн Айово  мужаас сенатад  сонгогдсон   Чарльз Эрнест  Грассли  Каваног  сүүлийн  35  жилийн туршид мэддэгээ, түүнийг  үнэнч  шударга, эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй ханддагийг нь баталсан  65 эмэгтэйн  захидлыг  нийтэлсэн юм.  Харин Ардчилсан намын гишүүд   Каваногийн  нэр холбогдсон энэ хэргийг  шалгатал  түүнийг  Дээд  шүүхийн   шүүгчээр  томилох асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаад  байна.  Холбооны  мөрдөх товчоо  энэ хэргийг мөрдөн  шалгасны  дараа Сенат  түүнийг  нэр  дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх  ёстой гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1980 ond uu [202.179.24.xxx] 2018-09-18 18:24
Ygyi bailgyi de taniltsya sex hiie gesen yumuu yamar aimar hun be

Бидэнтэй нэгдээрэй