Шууд Chart

ОХУ-ын коммунист намын нэр дэвшигч өлсгөлөн зарлажээ

2018-09-18 12:00:18

Приморийн  хязгаарын   захирагчийн  албан  тушаалд Коммунист  намаас нэр дэвшин өрсөлдөж байсан  Андрей  Ищенко   өлсгөлөн зарласан  байна.   Тэрээр  Владивосток, Находка, Уссурийск болон Артемд болсон  санал  хураалтын дүнг  эсэргүүцэж байгаагаа  ийм аргаар  илэрхийлж байгаа юм байна.   Мужийн  захирагчийн  сонгуулийн санал хураалт  дуусч   санал тоолж  эхлэхэд Ищенко  тус хязгаарын  захирагчийн үүрэг гүйцэтгэгч  Андрей  Тарасенкогоос  8 хувийн  илүү   саналтайгаар тэргүүлж  явсан  юм байна. 

Гэвч   өнөө өглөө Андрей  Тарасенкогийн авсан  санал  49,02  хувьд  хүрч  Ищенкогоос   0,5 хувийн саналаар ялагч  болсон  дүнг  Сонгуулийн төв  хорооноос мэдээлсэн  байна.  Тиймээс  Ищенко    сонгуулийн дүнг эсэргүүцэн  хугацаагүй  өлсгөлөн зарлаж    дэмжигчиддээ  хандаж   нэгдэхийг  уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын коммунист намын нэр дэвшигч өлсгөлөн зарлажээ  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй