Шууд Chart

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн 62 дахь удаагийн чуулган эхэлнэ

2018-09-18 12:17:11

Вена  хотноо  олон улсын  атомын эрчим хүчний агентлагийн  62 дахь удаагийн чуулган  эхлэх гэж  байна.  энэ  чуулган  ирэх  21 ны өдөр хүртэл  үргэлжлэх бөгөөд  170  орны  төлөөлөгчид   атомын  эрчим хүчний  хөгжил,  цөмийн аюулгүй байдлын  асуудлууд,   үйл  олноор хөнөөх  зэвсгийг үл  дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийн тухай хэлэлцэх юм байна.

Нэгдсэн  чуулганаар цөмийн  эрчим хүчний  салбар дахь   шинжлэх ухааны хэлэлцүүлгүүдийг хийж,  олон улсын агентлагын  2017 оны ажлыг дүгнэж,  ирэх оны  төсвийг шинэчлэн батлах юм байна.   энэ удаад  нэгдсэн чуулганы  хүрээнд  цөмийн  технологийг уур  амьсгалын өөрчлөлттэй  хийх тэмцэлд  ашиглах нь  сэдэвт  шинжлэх ухааны форум  болох юм байна. энэ удаагийн чуулганаар мөн  Умард  Солонгос  Ираний  цөмийн хөтөлбөртэй холбоотой  асуудалд  онцгой анхаарал хандуулж  хэлэлцэх юм байна. 

Олон улсын  атомын эрчим хүчний агентлаг нь  Умард  Солонгостой  нягт хамтран  ажиллахаа  илэрхийлж ирсэн. Солонгосын  хойгийг  цөмийн зэвсэггүй бүс  болгох үйл  явцад  хамтран ажиллахад  бэлэн байгаагаа илэрхийлсэн.  Умард  Солонгосын эрх баригчид  цөмийн зэвсгээсээ  татгалзахад  бэлэн байгаагаа мэдэгдсэн.  Цөмийн туршилтын талбайгаа  ч  устгаснаа зарласан.

Гэвч  АНУ,  Умард Солонгосын удирдагчдын  анхны уулзалт хэлэлцээний  үр  дүн  бодитойгоор гарч эхлээгүй байгаад олон улсын шинжээчид  сэтгэл зовниж  байгаагаа  илэрхийлдэг юм. Мөн АНУ Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон  талт гэрээнээс гарахаа зарласны дараа Тегеран энэ  хөтөлбөрөө  сэргээхэд бэлэн байгаагаа  баталсан.  Энэ  тухай ч  нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн 62 дахь удаагийн чуулган эхэлнэ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй