Шууд Chart

Герман Австри улсууд Европын Холбооны гадаад хилийн хамгаалалтыг чангатгахыг уриалж байна

2018-09-18 12:28:13

Герман  Австри улсууд  Европын Холбооны гадаад хилийн хамгаалалтын чангатгахын  төлөө  байгаагаа баталлаа.  Түүнчлэн   тус  2  улс хууль бус цагаачлалын   үндсэн шалтгаантай тэмцэхийн тулд  Африкийн  орнуудтай хамтын ажиллагаагаа  өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа  мэдэгдлээ.  Энэ тухай  Германы канцлер Ангела Меркель,   Австрийн  Холбооны  канцлер  Себастьян  Курц нар  Берлин хотноо хийлгэсэн хэвлэлийн  бага хурал дээр мэдэгдсэн юм.

2 орны засгийн газрын  тэргүүн нар  ирэх  19 ны  өдөр Германы  Зальцбург  хотноо  болох   Европын Холбооны  ээлжит бус  дээд уулзалтаас  өмнө  ийнхүү   Берлин  хотноо  уулзсан юм.   Тэд   дүрвэгч, цагаачдын  хямрал,  Брекситийн  тухай хөндөж  ярилцсан байна.  Европын  Холбооны дээд уулзалтад  тодорхой  саналтайгаар очихгүй харин    идэвхтэй хэлэлцүүлэг  хийхийн төлөө байгаагаа Меркель  Курц нар илэрхийлсэн юм.  Германы  канцлер  Европын Холбооны  гишүүн бүх орон   Африкийн орнууд  дахь  асуудлуудыг шийдэхэд  тодорхой хариуцлага хүлээнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.  Харин  Австрийн  Ерөнхий сайд  ирэх  12 р сард  Африкийн  орнуудын  төр засгийн тэргүүн нарыг оролцуулсан  дээд уулзалтыг Вена  хотноо зохион байгуулах  санал гаргасан байна.

Харин  Брекситийн асуудлаар  Герман,   Австрийн   канцлерууд  ямар ч үнээр хамаагүй  Брекситээс гарах  сөрөг үр дагаврыг бууруулахын  тулд  Брюссельтэй  гэрээ байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.  Мөн Канцлер Меркель Зальцбургийн дээд уулзалтаар  хамтын  ажиллагааны   газрын  зургаар  тохиролцоонд хүрэх шаардлагатайг  онцолсон байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман Австри улсууд Европын Холбооны гадаад хилийн хамгаалалтыг чангатгахыг уриалж байна  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [80.109.181.xxx] 2018-09-18 16:21
Germanii Salzburg genee
Зочин [188.95.123.xxx] 2018-09-18 14:05
europiig muslimeer duurgeed odoo jmar heregtei iim togloom togloz bna Merkel avgai

Бидэнтэй нэгдээрэй