Шууд Chart

БНСУ-ын ерөнхийлөгч сүүлийн 11 жилд анх удаагаа Пхеньянд айлчилж байна

2018-09-18 13:08:09

БНСУ-ын  Ерөнхийлөгч  Мун Жэ Ин   өнөөдөр өглөө, Сөүлээс тусгай  онгоцоор  орон нутгийн  цагаар 10 цагт буюу  УБ ын цагаар  9 цагт  Пхеньяны Сунан олон улсын онгоцны буудалд хүрэлцэн ирсэнээр түүний Умард Солонгост хийх төрийн айлчлал эхэлж байна. Ийнхүү Өмнөд Солонгосын одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин анх удаа харин Өмнөд СОлонгосын төрийн тэргүүний хувиар сүүлийн 11 жилд анх удаа Умард Солонгост айлчилж байгаа нь энэ болж байна. Түүнийг Сунан олон улсын онгоцны буудлаас Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон тэргүүн хатагтай Ри Сол Жу, улс төрийн товчооны дарга удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жо тэргүүтэй улс төрийн өндөр албан тушаалтнууд болон, тус улсын ард иргэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүндэтгэлтэйгээр халуун дотноор угтан авч мэндчиллээ гэж хэвлэлүүд онцолж байна. 2 ерөнхийлөгч 10-аад секундын хугацаанд гар барин мэндчилж онгоцны буудалд зассан тусгай индэр дээрээс Өмнөд Солонгосын цэргийн ёслолын жагсаал болж ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон тэргүүн хатагтай нарт хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ы Умард Солонгост хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд, тэргүүн хатагтай болон, улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон, бизнесийн төлөөллүүд, урлаг соёлынхон гээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. Эндээс харахад, 2 удирдагчийн 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт, нилээд өргөн хэмжээнд болох нь харагдаж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ялангуяа бизнесийн төлөөллүүдийн дунд, хамтран ажиллах, талаар яриа хэлэлцээ хийх болов уу гэсэн таамаг байна.

3 өдөр үргэлжлэх 2 удирдагчийн дээд хэмжээний уулзалтын нарийн тов, хэлэлцэх асуудал одоогоор тодорхой бус байна. Зарим хэвлэлүүд, 2 удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг үдээс хойш эхэлнэ гэж мэдээлж байна. Ийнхүү энэ 2018 он гарсанаас хойш 2 Солонгосын удирдагчид 3 дахь удаагаа уулзаж дээд хэмжээний уулзалт хийж байна. Өмнөх 2 уулзалт 2 Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд болж байсан бол энэ удаад анх удаа, тэр дундаа нийслэл Пхенян хотод болж байгаагаа ихээхэн онцлогтой болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч сүүлийн 11 жилд анх удаагаа Пхеньянд айлчилж байна   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.98.xxx] 2018-09-19 11:13
Хоёр солонгосын дээд хэмжээний уулзалтыг дэмжмж байна ....... Эцсийн үр дүн нь хоёр орны ард иргдийн хүсэл сэтгэлд нийцхүйц шийдвэр гараасай билээ

Бидэнтэй нэгдээрэй