Шууд Chart

БНСУ болон БНАСАУ-ын удирдагчид түүхэндээ дөрвөн удаа уулзаж байжээ

2018-09-18 13:24:37

Хоёр удирдагчийн энэ уулзалт бол Өмнөд болон Умард Солонгосын түүхэн дэх 5 дахь удаагийн уулзалт юм. Өмнө нь 2 улсын төрийн тэргүүн 1953 оны Солонгосын дайнаас хойш буюу 2 Солонгос хуваагдсанаас хойш 47 жилийн дараа 2000 онд анх удаа уулзаж байсан юм.

2000 оны 6-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд, Умард Солонгосын нийслэл Пхенян хотноо тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Жун, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ил нар дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байсан юм. Энэ уулзалтаар хамтарсан тунхаглал байгуулж байсан юм. Энэ уулзалтын дараагаас эхлээд Солонгосын дайны үеэр хагацсан гэр бүлийг уулзуулах уулзалт зохион байгуулах тохиролцоонд хүрч анхны уулзалт болж байжээ.

Харин энэ уулзалтаас 7 жилийн дараа, буюу 2007 оны 10-р сарын 2-4-ны өдрүүдэд мөн л Умард Солонгосын нийслэл Пхенян хотноо Өмнөд Солонгосын 9 дэх ерөнхийлөгч  Рү Мүн Хен болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ил нар, уулзаж байжээ. Энэ уулзалтаар 2 улсын төрийн тэргүүн  2000 оны 6-р сарын 15-нд байгуулсан хамтарсан тунхагийн хэрэгжилтэнд хяналт тавих мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлэлцээг эхлүүлэх 2 Солонгосын эдийн засгийн салбарт хамтран ажиллах зэрэг уулзалтуудыг хийж байсан байна.

Энэ уулзалтаас 11 жилийн дараа 2018 оны 4-р сарын 27-нд, 2 Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд Өмнөд Солонгосын талд байрлах ордонд 2 улсын одоогийн удирдагчдын анхны, харин 2 улсын түүхэнд 3 дахь удаагийн уулзалт болсон юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар талууд Панмунжомын тунхаглалыг гаргасан юм. Энэ тунхаглалд хоёр Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулж дайныг албан ёсоор дуусгах солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэн тунхаглал гаргасан. Энэ уулзалтаас сарын дараа 2 дахь удаагаа гэнэтийн уулзалтыг мөн, Солонгосын цэрэггүй бүсэд хийсэн. Энэ уулзалтаар, АНУ болон Умард Солонгосын удирдагч нарын анхны дээд хэмжээний уулзалт болохтой холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

Өнгөрсөн 4-р сарын 27-нд болсон анхны уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнд нийслэл Пхенян хотод хүрэлцэн ирж дараагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай саналыг анх тавьж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон БНАСАУ-ын удирдагчид түүхэндээ дөрвөн удаа уулзаж байжээ  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй