Шууд Chart

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоож байгаагаа зарлалаа

2018-09-18 15:12:49

Жилд 650 орчим тэрбум америк долларын худалдаа хийдэг дэлхийн тэргүүлэх эдийн засгууд болох Америк Хятад хоёр худалдааны салбарт дайн өрнүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш өрнөж байгаа худалдааны салбарын хатуу бодлого өнөөдөр ч хоёр орны хооронд эрчимтэй явж байна. Үүний илрэл бол АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын 200 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоож байгаагаа зарлалаа. Энэ шийдвэр ирэх Даваа гаригт буюу энэ сарын 24-нөө эхлэн хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр, АНУ үндсэндээ худалдааны талбар дахь 3 дахь шатны тэмцэлд шилжлээ гэж шинжээчид харж байна.

Вашингтон, Хятадын бараан импортын татвар тогтоосны хариуд Бээжин ч мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Харин, энэ удаа Америкийн эсрэг Хятад ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Зарим шинжээчид тун удахгүй болох 2 орны худалдааны маргаанаа шийдвэрлэх шинэ хэлэлцээ хийх тухай тохиролцооноосоо татгалзаж магадгүй гэж таамаглаж байна. Дэлхийд тэргүүлэгч хоёр том эдийн засгийн хооронд өрнөж байгаа худалдааны дайн Трампын засаг захиргаанаас зарласан худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах бодлогоос улбаатай. Вашингтон Хятадтай хийж байгаа худалдаа шударга бус байна Америк хэтэрхий их алдагдалтай худалдаа хийж байна гэж үзээд тэнцвэргүй байдлыг арилгахын тулд татварын арга дотоод зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.

Улмаар Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар тогтоож Хятадыг оюуны өмчийн болон технологийн санаа хулгайлахаа зогсоо гэсэн шаардлага тавьж байгаа юм. Харин, шаардлагыг нь Хятадын талаас хүлээж авахгүй байна гэдэг үндэслэлээр худалдааны дайнаа ийнхүү үргэлжлүүлж 3 дахь шатандаа шилжлээ гэж шинжээчид АНУ-ын шийдвэрийг харж байна.

Харин Хятад улсын хувьд ямар ч улс оронтой олон улсын хууль дүрмийн хүрээнд худалдаа эрхэлж байгаагаас биш шударга бус худалдаа хийгээгүй мөн ямар ч орны оюуны өмчийг зөрчөөгүй гэдэг байр суурьтай байж Вашингтоны худалдааны бодлогын хариуд яг адил зарчмаар ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоож байгаагаа зарлалаа  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй