
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байх боловч 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, сэрүүсэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2018 оны 09 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
2018 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.