Шууд Chart

Хөгжмийн салбарын алба хаагчид гуравдугаар байр эзэллээ

2018-09-24 10:17:40

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын алба хаагчид Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаанд  амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдсан тус уралдаанд 14 анги, байгууллагын 250 гаруй хөгжимчин оролцсон  байна.

 Уралдааныг Зэвсэгт хүчний жанжин штаб, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Долгорын Сандагсүрэн сан” ТББ-аас хамтран зохион байгуулжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хөгжмийн салбарын алба хаагчид гуравдугаар байр эзэллээ  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй