
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгороор 8-13 хэм, говь, талын нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27,28-нд ихэнх нутгаар, 29,30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27,28-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан | ||
Үзсэн: 1524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.