Шууд Chart

Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэнэ

2018-09-28 08:56:21

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Хүүхэд зорчиж байна ТББ хамтран "Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе" уриатай Алтан намар вакуумжуулсан сургалтыг хүүхэд багачууд болон эцэг эхийн төлөөлөлд хийлээ.

Тухайлбал хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэх, зориулалтын суудлын ач холбогдол мөн шинэ замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалтыг орсон байна. 

Тус сургалтад Баянзүрх дүүргийн 191, Сүхбаатар дүүргийн 75, Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 410 хүүхэд, 380 орчим эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Сургалтын үеэр Хүүхэд зорчиж байна автомашины наалт болон Аюулгүй цэг автомашины наалтыг эцэг эхчүүдэд тарааж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэнэ  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй