Шууд Chart

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

2018-09-28 09:14:54

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан 100 гаруй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Тэрээр энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ‘’Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Биднийг үргэлж тусалж дэмжин, зааж зөвлөж үргэлж хамт байдаг та нартаа баярлалаа. Та бүхнийхээ заавар, зөвлөгөөг үргэлж сонсож цаашид ч улам илүү хамтарч ажиллах болно’’ гэдгээ илэрхийлж олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг хүргэсэн юм.


Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй