Шууд Chart

Цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ

2018-10-01 11:30:22

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой юм.

Харин цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг 25-125 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог журамтай...


Цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ  
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй