Шууд Chart

Фредерик Лагранж буюу Монголыг тольдсон 17 жил

2018-10-06 14:27:08

АНУ-ын Нью-Йорк хотын гэрэл зурагчин Фредерик Лагранж Монголын тал нутаг, хүмүүсийн амьдралыг судлахаар сүүлийн 17 жилийн туршид 13 удаа манай улсад зочилжээ. Тэрээр жилийн дөрвөн улирал үл харгалзан Монголын хөдөө, тал нутгаар аялж, олон адал явдалтай учирч байв. Нэгэн удаа цаг агаарын хүнд бэрх үзэгдэлтэй нүүр тулж,  амь эрстэхийн ирмэгт байхад Монголын цэргүүд түүний амийг аварч байсан гэдэг.

Тэрээр энэхүү 17 жилийн хугацаанд Монголын хөгжлийн явц, ар иргэдийн амьдралын хэв маягийг өөрийн нүдээр харж өнгөрүүлжээ.  Энэ хугацаанд  авсан гэрэл зургийн цомгоо тэрээр энэ оны 11 сард ном болгон гаргахаар зэхэж байгаа гэнэ. Тэрээр анх хүүхэд байхдаа өвөөгөөсөө Монгол Улсын талаар сонсож байжээ. Түүний өвөө нь Дэлхийн 2-р дайнд Францын армид зүтгэж байхдаа Германд хоригдож байсан бөгөөд ЗХУ-ын улаан армийн эгнээнд багтан тулалдаж байсан Монгол цэргүүд аварч байсан тухай дурджээ. Тэрээр хэлэхдээ Монгол дайчид фашист Германы цэргүүдэд ихэд айдас төрүүлдэг байсныг бас өгүүлж байжээ. Тэр цагаас хойш Лагранж Монгол Улс, Монгол үндэстний талаар маш ихээр сонирхох болжээ.

Анх 2001 оны 8 дугаар сард Фредерик Лагранж ажлаасаа чөлөө аваад Монголд ирсэн байна. Тэрээр ирсэн даруйдаа Монголын тал нутаг болон хүмүүст нь татагдсан гэдэг. Фредерик Лагранж “Business Insider”-д өгсөн ярилцлагадаа Монголын тал нутгийн нам тайван байдал нь үнэхээр биширмээр байсан талаар ярьжээ. Ингээд та бүхэнд түүний авсан зургийн  цомгоос түүвэрлэн хүргэе.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ: http://fredericlagrange.com































































Нийтэлсэн: А.Баянмөнх

Фредерик Лагранж буюу Монголыг тольдсон 17 жил  
Үзсэн: 2972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй