МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хүүхэд залуучуудын зориулалттай 181 обьектийг зориулалтаар нь ашиглуулах ажлын үр дүн хэзээ гарах талаар ХАНХ-ын сайд С.Эрдэнэ рүү жиргэлээ. Өнгөрсөн оны 4 сараас Монголын Залуучуудын Холбоо хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу эргүүлэн ашиглуулах ажлыг эхлүүлсэн юм. Олны анхаарлыг хамгийн их татаж чадсан нь “Паркаа аваръя” хөдөлгөөн болон “Залуу техникчдийн ордон”-ы үйл ажиллагааг сэргээх зэрэг ажлууд байсан юм.
Энэхүү ажлын үр дүн нь гарч МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барилга байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлж, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамжийг гаргаж ажлын хэсэг томилсон.
Хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудын үйл ажиллагааг эргүүлж зориулалтаар ашиглуулах асуудал хариуцсан яамны болон Засгийн газрын хэмжээнд анхаарал татаж, ажил хэрэг болж байгаад олон залуус талархалтай хандаж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хүүхэд залуучуудын зориулалттай обьектуудыг буцаан ашиглуулах ажил үр дүнгээ гаргаагүй байгаа бөгөөд цаашид гарах үр дүнг хүүхэд залуучууд чих тавин хүлээж байна.

Хүүхэд залуучуудын зориулалттай 181 обьектийн асуудал юу болсон бэ? Сайд аа | ||
Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.